Хоёр. Галт
зэвсгийг улсын хилээр оруулах
зөвшөөрөл олгох
2.1. Монгол Улсын иргэн өөрөө
өмчлөх зорилгоор хуулиар хориглоогүй нэг галт зэвсгийг улсын хилээр оруулах бол Цагдаагийн ерөнхий газрын
хэв журмын алба /цаашид “Хэв журмын алба” гэнэ/-аас “Галт зэвсгийг улсын хилээр оруулах
зөвшөөрөл” /цаашид “зөвшөөрөл”
гэнэ/-ийг авсан байна.
2.2. Иргэн зөвшөөрөл авахыг хүсвэл
Хэв журмын албанд дараах баримт бичгийг бүрдүүлж өгнө.
2.2.1.оруулж
ирэх галт зэвсгийн төрөл, марк, дугаар, үйлдвэрлэсэн он, өмчлөх зориулалт, нэвтрүүлэх
боомтын нэр, тээврийн хэрэгслийн төрөл,
он, сар, өдрийг дурдсан зөвшөөрөл хүссэн өргөдөл;
2.2.2.иргэний
үнэмлэх болон үндэсний гадаад паспортын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
2.2.3. 3 х 4 хэмжээний цээж зураг - 2
хувь.
2.3.
Зөвшөөрөл хүссэн иргэн дараах шаардлагыг хангасан байна.
2.3.1.
18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай;
2.3.2.
архаг архичин, мансуурах донтой биш, ял шийтгэлгүй, хүнд онц хүнд гэмт хэрэгт эсхүл галт
зэвсэг ашиглаж үйлдсэн хэрэгт ял шийтгэгдэж байгаагүй.
2.4. Орон нутагт байгаа иргэн
байнга оршин суугаа аймгийн цагдаагийн газар, хэлтэс /цаашид “нутаг
дэвсгэрийн цагдаагийн байгууллага” гэнэ/-т энэ журмын 2.2-д заасан баримт
бичгийг бүрдүүлж өгнө.
2.5. Нутаг дэвсгэрийн цагдаагийн
байгууллага иргэний бүрдүүлсэн баримт бичгийг хүлээн авснаас хойш
ажлын 2 хоног дотор судалж шалгаад, шаардлага хангасан иргэний баримт бичгийг
“Урьд ял шийтгэгдсэн эсэхийг
шалгах хуудас”-ны хамт Хэв журмын албанд хүргүүлэх
арга хэмжээ авна.
2.6. Хэв журмын алба нь иргэний
бүрдүүлсэн баримт бичгийг хүлээн авч, ажлын 7 хоногийн дотор “Урьд ял
шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-ны хамт судалж шалгаад, зөвшөөрөл олгох эсэх
асуудлыг шийдвэрлэнэ.
2.7. Зөвшөөрлийг нэг хувь үйлдэх
бөгөөд түүнийг Хэв журмын алба /хэлтэс/-ны дарга олгоно.
4 comments:
хуулиар хориглсон зэвсэгүүд нь ямар зэвсэг байна
соммент яагаад болохгүй байна аа
5.3. Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээд байлдааны зориулалттай галт зэвсэг өмчлөхийг хориглоно. 3.1.2. "байлдааны зориулалттай галт зэвсэг" гэж зэвсэгт хүчин, бусад цэрэг, цагдаа, тагнуул, хорих байгууллага хуулиар олгогдсон чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор ашиглаж байгаа галт зэвсгийг; Энэ 3.1.2 р зүйл нь тодруулага шаарлагатй юм байна даа. Тэгэхгүй бол Монгол улсын дээрхи байгууллага ууд ямар төрлийн зэвсэг ашигладаг талаар судалгаа хийж улсын улсын нууцтай холбоотой зүйлсийг ямар шалтгаанаар судалсан талаараа шүүхдээр хэлж улсаасаа урвасан болж шоронд суух, аль эсвэл
уг байгуулагауудад ашиглаж байгаагүй бол болно гэж ойлгох юмуу? Кккккккккк дээд шүүхийн тайлба байдаг юм болов уу?
Post a Comment