2013-01-22

Демпингийн тухай товч тайлбар...



Демпинг-Барааг дотоод зах зээлийн ердийн үнээс доогуур үнээр гадаад орны зах зээлд
экспортлох үйл ажиллагаа.
Импортлогч орны дотоодын үйлдвэрлэлд демпингийн үзүүлэх сөрөг
нөлөө:
Дотоодын ижил төрлийн бүтээгдэхүүний борлуулалт, дотоод үнэ, үйлдвэрлэлийн ашиг орлого, зах зээлд эзэлж буй хувь хэмжээ, хөрөнгө оруулалтын үр ашиг, хүчин чадлын ашиглалт буурах, улмаар ажилгүйдэл бий болох, ажилчдын цалин хөлс багасах
Хэлэлцээрийн гол зарчмууд
 Демпингийн үнэ бүхий импортын сөрөг нөлөөлөлд өртсөн дотоодын үйлдвэрлэлийн салбар ийм импортын талаар магадлан шалгалт явуулахыг хүссэн өргөдлийг Засгийн газартаа гаргана. Импортлогч орны хяналт, шалгалтын холбогдох байгууллага демпингийн эсрэг магадлан шалгалт хийх болсон тухайгаа экспортлогч орны Засгийн газарт мэдэгдэнэ.
Тухайн барааны импорт демпингийн үнээр орж ирсэн, үүний улмаас ижил төрлийн барааны
дотоодын үйлдвэрлэлд хохирол учирсан нь магадлан шалгалтаар тогтоогдвол импортлогч орон ийм бараанд демпингийн эсрэг татвар ногдуулна.
 
Тариф худалдааны ерөнхий хэлэлцээрийн дагуу барааг үйлдвэрлэгч орон тухайн барааг үйлдвэрлэх зардал, өртөг, татварыг нэмж тооцон, импортлогч оронд үйлдвэрлэлийн зардлаас багаар худалдаалж байвал уг үйлдвэрлэлийн зардал, импортлогч оронд худалдаалж буй үнийн зөрүүг арилгах зорилгоор демпингийн татвар, хураамж болно гэж заажээ. Үүнийг "нөхөн тэгшитгэх хураамж" гэдэг.
"Нөхөн тэгшитгэх хураамж" гэж аливаа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, боловсруулалт эсхүл  экспортод шууд буюу шууд бусаар олгож буй аливаа үнийн урамшил эсхүл татаасыг устгах зорилгоор ногдуулж буй тусгай хураамжийг хэлнэ.*

No comments: