2016-02-16

Жолооч нарын анхааралд

Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт орсноор жолооч бүр 10 оноотой, машины дугаараар бүртгэлтэй иргэний хаягаар торгуулийн хуудас очдог болоод багагүй хугацаа өнгөрлөө. Тэгвэл энэхүү мэдээллийг нэгдсэн байдлаар дараах цахим хуудсуудаар дамжуулан авах боломжтой. Үүнд: 

1. torguuli.mn - сайтнаас автомашины дугаараар торгуулийн мэдээлэл авна. 
2.police.gov.mn - сайтаас Жолоодох эрхийн мэдээлэл лавлагаа авна. Лавлагаа авахдаа жолооны үнэмлэхний дугаар, регистрийн дугаар, баталгаажуулах кодыг оруулаад шалгах товчийг дарна. 
3. smartcar.mn - сайтаас тээврийн хэрэгслийн улсын дугаар, зурган код оруулаад тээврийн хэрэгслийн татвар, техникийн үзлэг, албан журмын даатгалын мэдээллийг авна.

NBA dunk contest 2016

Өнгөрсөн хугацаанд үзэж байсан хамгийн сонирхолтой үзүүштэй, тэмцэл өрнөсөн тохолтын тэмцээн 2016.02.14-нд Торонто хотод болж өнгөрлөө. Нийт 4 хүн өрсөлдсөнөөс Zach LaVine, Aaron Gordon нар илүү өрсөлдөөн гаргасан юм. Ингээд энэхүү тохолтуудын бичлэгийг үзнэ үү. 


2014-10-23

Бензин зарцуулалтын тооцоо хийв

Автомашиныхаа бензин зарцуулалтыг тооцохын тулд боломжит өгөгдлийг гаргаж ирээд түүн дээр жишээ болгож барагцаа авахаар өгөгдлөөр тооцооллоо хийнэ. Үүнд:

Өдөрт явах км: 25
Хугацаа: 30 хоног буюу 1 сар
Бензины үнэ: 1660 төгрөг
Бензин зарцуулалт 1: 100 км-д 5 литр
Бензин зарцуулалт 2: 100 км-д 15 литр

25км * 30 өдөр = 750 км/сар 

Сард бид нийтдээ 750 км явдаг гэж үзвэл 
Бензин зарцуулалт 1-ээр 750/100=7.5, 7.5*5=37.5 литр бензин зарцуулна.
Бензин зарцуулалт 2-оор 750/100=7.5, 7.5*15=112.5 литр бензин зарцуулна.

Бензин зарцуулалт 1-ээр 37.5 литр * 1660 төг =  62.250 төгрөг * 12 = 747,000 төгрөг/жилд
Бензин зарцуулалт 2-оор 112.5 литр * 1660 төг =  186.750 төгрөг * 12 = 2,241,000 төгрөг/жилд

Ингэхээр бид жилд 100 км-т 5 литр бензин зарцуулдаг автомашин унадаг гэж тогтмол байдлаар өгөгдлөө сонгон авч үзвэл 747,000 төгрөг, мөн 100 км-т 15 литр бензин зарцуулдаг гэж үзвэл 2,241,000 төгрөгийг бензин зарцуулдаг гэж гарч байна. Мэдээж автомашины бензин зарцуулалт тогтмол байдаггүй. Өвөл, зуны улиралаас хамаарч бензин зарцуулалт ихсэж, багасч байдаг. 

2014-08-21

Бид ямар их үйлдлийг алгасаж ярьдаг, эсвэл бичдэг юм бэ?

Миний бодлоор ярихаасаа өмнө, техник технологи хөгжсөн энэ үед мөн бичихээсээ өмнө гаргахаасаа өмнө хүмүүс бусад үйлдлээ хийж баймаар санагддаг. Жишээ нь: сонсох, харах, төсөөлөх, бодох, үнэлэх, харьцуулах, боловсруулах г.м

Энэ компьютерийн шинжлэх ухаанд байдаг орох, боловсруулах, гаргах гэсэн 3-н үйлдлүүдээс хамгийн ихэд зүгээр гаргах үйлдлийг хийж байна. Орсон бүхний боловсруулалт гэж хачир нэмэн ямарч мэдлэгт суурилсан боловсруулалт байхгүйгээр зүгээр гаргаж байна. Нэгийгээ доош нь хийж байна. Хүний ёсонд хичнээн үгүйсгэж болохоор байсан ч хүндэлж хайрлаж, бууж өгөх тэсэх тэвчих ёсон байдаг. Хэнийг ч хамаагүй доош нь хийж, доромжилж болдог болжээ. Бидэнд ярихаас өөр олон сонголт бий. Сонсох, харах, мэдрэх, төсөөлөх, бодох, үнэлэх, харьцуулах г.м 

Би ч гэсэн алдаж, онож яваа залуу хүн. Бусад үйлдлээ сайн хийдэг болчихоод ярьдаг өдөр ирнэ.

2014-01-06

Гадаадын иргэн урих хязгаарыг өөрчилье!

Саяхан хувиараа гадаадын иргэнийг урихаар болоод бага зэрэг судлаж үзлээ. Ингэхдээ ажлын байрны тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, урьж байгаа зорилго, шалтгаанаа тодорхойлсон хүсэлт гаргаад тухайн Гадаад хэргийн яам эсвэл тухайн гадаадын иргэн рүү явуулаад уг иргэн байгаа газрынхаа Монгол улсын элчин сайдын яаманд хүсэлтээ өгдөг юм байна. Судлаад явцад нэг зүйлийг олж мэдсэн нь Монгол улсын 1 жилд 1 удаа гадаадын иргэнийг урих хуулиар олгосон эрхтэй байдаг ажээ. Монголын хувьд хөгжиж буй орон тийм ч учраас аялал жуучлалыг дэмжиж ажиллах учиртай. Миний хувьд тийм ч олон хүн уриад байх завшаан тохиодоггүй. Надаас өөр хүмүүст гадны иргэнийг урих шаардлага бишгүй л гардаг байх. Тэр болгондоо жилийн хугацаанд өөр өөр хүний нэр дээр урих шаардлага гардаг бол энэ гаж тогтолцоо гэмээр санагдав. Иймд энэхүү хуулийн зохицуулалтыг өөрчилж тодорхой эдийн засгийн чадвартай гадаадын иргэнийг хэдэн ч удаа урьж болдог баймаар байна.

....Хувийн урилга нь Монгол Улсад хувийн хэргээр 30 хүртэл хоногоор ирэх гадаадын иргэнд виз олгохыг зөвшөөрч олгосон баримт бичгийг хэлнэ. 
Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин сууж байгаа дараах этгээд гадаадын иргэнийг урьж болно. Үүнд:
  1. Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн
  1. Монгол Улсад оршин суугч 18 насанд хүрсэн гадаадын иргэн


Уригч нь жилд 1 удаа гадаадын иргэнийг урих, гадаадын иргэн хувийн урилгаар жилд 1 удаа Монгол Улсад уригдах эрхтэй...