Хүрээлэн буй хүмүүстэйгээ найрсаг хандах нь үнэгүй олддог мөртлөө өндөр үнэд хүрдэг ёс суртахууны хэмжээс юм гэж Испанийн нэрт зохиолч Сервантес нэгэнтээ бичиж байжээ. Найрсаг зан буюу монголчилбол манж зан нь тийм муу зүйл бас биш юм шүү дээ. Бидний үлгэр дуурайлал авах дуртай америкчуудыг хар даа. Тэд алхам тутамдаа харилцаж буй хүн инээмсэглэл бэлэглэнэ, good job honey гэдэг үгийг баруун солгойгүй цацаж та бол манай шилдэг ажилтан гэдгийг алхам бүрт тань сануулна. Үнэндээ өөрийнхөө удирдлагад байгаа хүнд үнэ төлбөргүй допинг шахаж байгаа л байхгүй юу. Америкт ажиллаж байсан нэгэн монгол эр ийм үг нижгээд сонссоны дараа "Цалингаа нэмүүлье" гэж хэлээд маргааш нь ажлаасаа ха-лагдсан гэдгииг сонсч байсан юм байна. Тэр монгол үнэгүй допингийн үнэ цэнийг даанч ойлгоогүй бололтой. Цаг хугацааг нь зөв тааруулаад хэлсэн ганц сайхан үг, инээмсэглэл, урам хайрласан харц хүнийг ямар ч өндер шагнал, эд өнгөнөөс илүүтэй өндийлгөж болдгийг манжууд мэддэг байж ээ дээ. Өөрөе болохоор мапаал сайшаалд нэн дуртай атлаа өрөөлд урмын үг эсвэл чаддаггүи монгол-чууд инээмсэглэсэн, магтаалын үг урсгасан хүнийг манж зантай, долдой, долигонуур гэж муулах тал руугаа, тийм үү. Улс орон хэдий хэрийн хөгжинө, төдий чинээгээр тухайн улсын иргэдийн харьцаанд манж зан (муу утгаар нь томьёолбол) голлодог юм байна. Тэгвэл бие биедээ урмын үг хайрлаж сурцгаая.
Эх сурвалж: Өдрийн сонин Д.Бат-Эрдэнэ
1 comment:
ehnii uguulber ih goy sanagdlaa. yu ch chadahgui huniig magtaad l bh bas teneg l dee
Post a Comment