"Хүүхнүүд сайхан байвал амьдрал сайхан шүү дээ". Энэ үгийг хоёр өдрийн өмнө сонслоо. Ойрд сонсоогүй сайхан үг. Эр хүний амнаас гар-сан үг юм шүү. Манай ажлын эрэгтэй, эмэгтэй хоёр шөргөөцөлдөхөд нь тэр эрхэм энэ үгийг болгоосон юм. Юу гэсэн гээч, "Хүүхнүүд минь та нар зан ааш сайтай байцгааж бай. Та нар л сайхан байвал ажил
амьдрал тэгээд л саихан болчихдог юм шүү дээ..." гэж. Нээрэн царай нь гэрэлтэж ирээд тас тас инээх бүсгүйчүүдийг харах шиг сайхан юм энэ хорвоод ер нь байдаг болов уу. Арсалдаж бай-гаа эрчүүдийн дунд ааль ялдам, царай тунгалаг, чин сэтгэлээсээ гэрэлтсэн нэгэн бүсгүй ороод очиход арсалдаан аяндаа намжиж тэр бүсгүй дээр эрчүүдийн анхаарал татагдан номхорч, үзэсгэлэн гоо, ааш занд нь сүрдэн дарагддаг билээ. Энэ ертөнцийн эрчүүд зөвхөн эмэгтэйчүүд та нарын өмнө л сөгдөж, өөр болцгоодгийг байнга санаж, амьдралын араншинг зөөлрүүлж яваарай. Адайр гээд байгаа "Буян" Жаргалсайхан, Баабар, Ц.Нямдорж... гээд Монголын олон, олон аашны тулмууд та нарын явцгаачихдаг юм ш дээ. Тийм болохоор энэ цаг үеийгхатуу хөтүү гэжүзэж байгаа бол бүсгүйчүүд минь та нар л зөөлөн ялдам бай. Тэгэхэд тэр бараан тэнгэр цэлшж, нар гийж, солонго татах болно. Монгол бүсгүй-чүүдийн маань сайхан ааль, сайхан инээмсэглэл өргөжин тэлж, мандан бадраг ээ.
Өдрийн сонин Хашчулуун
No comments:
Post a Comment