2011-05-09

Эр хүн

Долгорсүрэнгийн Дагвадоржоос эр хүнд заавал байх ёстой нэг сайхан чанар үнэртдэг байлаа, ид барилдаж байх үед нь. Тэр ялна гээд зорилго тавьсан бол бүх бие сэтгэлээрээ тэр үйл-дээ анхаарлаа хандуулж эцсээ хүртэл тэмцдэг байв. Нүднээс нь оч гялалзаад цаанаа л нэг бахадмаар нэгэн байсныг хүмүүс мартаагүй л биз дээ. Х.Цагаанбаатар дэлхийн аварга болохоосоо өмнө "Аварга" гэдэг үгийг бүсэндээ шивүүлчихээд татами дээр гарч байсан. Өөрөөр хэлбэл чадна, ялна гэсэн бүрэн итгэлтэйгээр зорилго руугаа тэмүүлжээ дээ.

Сүүлийн хориод жилийн хугацаанд монгол эр хүний хадгалан нандигнаж байвал зохистой шинж чанарууд Туул голын ус лугаа татраад байх шиг. Эрэмгий зоримог мөртлөө гүндүүгүй зан чанар, хэлсэндээ хүрдэг, хүрэхийн төлөө зүтгэдэг, хов жив хоосон үгээр хөөцөлддөггүй гээд л эр хүнд байх ёстой хэм-жээсүүд яагаад алга болоод байна вэ.

Та оройхон тийшээ зурагтаа асаагаад хараа-рай. Эхнэртээ хаягдаад уйлагнах солонгос эрийн тухай савангийн дуурь, ширээ тойрон сууж хэн нэгнийг муулах төрийн хар хүмүүс, иим, тиим брэндийн хувцас өмсдөг хэмээн сайрхах дуучин банди, хоол яажхийдгийг эхнэр хүүхнүүдэд заах залуусыг л олжхарах вий. Иймэрхүү үлгэр дуурайл-лын нөмрөг дор өсч буй хойч үе нь яаж ч эр хүн болж бойжих билээ. Монголд маш олон Д.Даг-вадорж, Х.Цагаанбаатар нар төрөх болтугай.

Өдрийн сонин Д.Бат-эрдэнэ

No comments: