2011-05-03

Тусгай дугаарын нэмэлт үйлчилгээ /санаа оноо/

alexander_graham_bell_1876_speaking_into_telephoneЗар харах, явуулах хэрэгцээ сая нэг хэсэг гарлаа. Сонин авна, сайт дээр бүртгүүлнэ, бүртгүүлж дуусав уу үгүй юу спамдана, эсвэл өөрөө тусгай дугаар луу залгаж зараа олдог иймэрхүү бүтэцтэй байна. /миний хувьд хүссэн зараа олоогүй/ Зарим нэг технологийн хөгжлийг энэхүү салбарт нэвтрүүлэх хэрэгтэй юм шиг санагдлаа. Жишээ нь тусгай дугаарууд маань алерт маягаар хүний бүртгүүлсэн зарын дагуу тохирсон зарыг олж өгдөг. Хэрэглэгч өөрийнхөө зар хүлээж авах боломжтой цагаа мөн хүлээж авах мэйл хаяг эсвэл утасны дугаараа бүртгүүлчихдэг. Тэгээд зар орж ирэхээр тусгай дугаарынхан залгаж мэдэгддэг.
Одоогоор тогтмол үйл ажиллагаагаа явуулж байгаа бүхий л үүрэн телефоны операторууд сүлжээндээ үнэгүй яриулж байна. Нэг нэг дугаар аваад сарын төлбөрийг нь төлчихөөд яриад, мессеж бичээд байхад хандах хэрэглэгчдийн тоо нэмэгдэх магадлалтай юм. Энэ тусгай дугаарт зараа өгөхөд “надад тохирсон зар олж өгдөг” гэсэн бодлыг төрүүлэх. Бид нар чинь үнэгүй юманд нугасгүй улсууд шүү дээ. 
Зарлалын сайтууд ч мөн адил ийм төрлийн үйлчилгээ явуулж болох юм. Залхаахгүй, зөвхөн хүссэн зараар нь хангадаг байх хэрэгтэй. 

No comments: