2014-01-06

Гадаадын иргэн урих хязгаарыг өөрчилье!

Саяхан хувиараа гадаадын иргэнийг урихаар болоод бага зэрэг судлаж үзлээ. Ингэхдээ ажлын байрны тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, урьж байгаа зорилго, шалтгаанаа тодорхойлсон хүсэлт гаргаад тухайн Гадаад хэргийн яам эсвэл тухайн гадаадын иргэн рүү явуулаад уг иргэн байгаа газрынхаа Монгол улсын элчин сайдын яаманд хүсэлтээ өгдөг юм байна. Судлаад явцад нэг зүйлийг олж мэдсэн нь Монгол улсын 1 жилд 1 удаа гадаадын иргэнийг урих хуулиар олгосон эрхтэй байдаг ажээ. Монголын хувьд хөгжиж буй орон тийм ч учраас аялал жуучлалыг дэмжиж ажиллах учиртай. Миний хувьд тийм ч олон хүн уриад байх завшаан тохиодоггүй. Надаас өөр хүмүүст гадны иргэнийг урих шаардлага бишгүй л гардаг байх. Тэр болгондоо жилийн хугацаанд өөр өөр хүний нэр дээр урих шаардлага гардаг бол энэ гаж тогтолцоо гэмээр санагдав. Иймд энэхүү хуулийн зохицуулалтыг өөрчилж тодорхой эдийн засгийн чадвартай гадаадын иргэнийг хэдэн ч удаа урьж болдог баймаар байна.

....Хувийн урилга нь Монгол Улсад хувийн хэргээр 30 хүртэл хоногоор ирэх гадаадын иргэнд виз олгохыг зөвшөөрч олгосон баримт бичгийг хэлнэ. 
Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин сууж байгаа дараах этгээд гадаадын иргэнийг урьж болно. Үүнд:
  1. Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн
  1. Монгол Улсад оршин суугч 18 насанд хүрсэн гадаадын иргэн


Уригч нь жилд 1 удаа гадаадын иргэнийг урих, гадаадын иргэн хувийн урилгаар жилд 1 удаа Монгол Улсад уригдах эрхтэй...

No comments: