Би ер нь замын цагдаад сэтгэл дундуур байдаг хүн лдээ. Өнөөдөр өглөө 8 машин гэрлэн дохио зөрчсөн түүний голд нь буюу эхнээсээ 3-т нь миний бие машинаараа явж байлаа. Тэгсэн ганц намайг зогсоож торгосон явдалд гомдол дүүрэн энэхүү нийтлэлээ бичлээ. Намайг сануулаад явуулж болох л байсан. Замын цагдаад танилгүй миний буруу.
Хэзээ гэдгийг нь мэдэхгүй ч UBS тв-ээр гардаг Хүүхдийн нэвтрүүлэгт замын цагдаагийн охин оролцоод манай ээж мөнгө хэрэгтэй гэхээр манай аав гарч машин торгоод мөнгө олоод ирдэг гэсэн утгатай юм ярьж аавыгаа ажлаас нь чөлөөлсөн гэдэг. Ер нь бол замын цагдаа ч бас авлигачид юм. Түүнийг хянах боломж байхгүй. Өдөр тутмын хоолны тэдэнд асуудал биш. Яагаад гэхлээр зөрчил, дураараа авирлалт Улаанбаатарын зам дээр хэрээс хэтэрсэн асуудал. Дүрэм зөрчдөггүй Монгол гэж байхгүй байх. Хуулийн хэрэгжилтийг сайжруулах гол түлхүүрийн нэг нь мэдээж торгууль. Тэхээр түүнийг торгож хувийн эдийн засагтаа хөрөнгө оруулалт хийдэггүй замын цагдаа / төрийн албан хаагч /гэж байхгүй. Үүнийг авлигатай тэмцэх газар яаж шалгадаг юм бол?
Дараагийн асуудал тэдний харьцаа. Зогсоож үнэмлэх авчихаад яах нь мэдэгдэхгүй путэктээ ороод суучихдаг. Янз бүрийн үгээр доромжилдог. Доромжиллоо гэж хэлэхээр дүрэм зөрчсөн бол доромжлуулах ёстой гэж хэлдэг. Яах аргагүй дүрэм зөрчсөн болохоор тэдний дээр гарна гэдэг үлгэрийн далай. Доромжлуулахаас өөр арга байхгүй. Энэ маягаар хувийн зан араншингаар төрийн ажлыг хийдэг хүмүүс цөөнгүй байна. Үүнд хариуцлага тооцдог байгууллага байх хэрэгтэй. Үүнээс гарах арга нь эргээд нөгөө замын цагдаад тооцох хариуцлага юм. Манайд Төрийн албаны зөвлөл гэж зөвхөн төрд ажилтан авдаг байгууллага байна. Энэ яагаад төрөөс ажилтан хасаж болдоггүй байгууллага вэ? Нэг бол хасах, нэмэх, төрийн албаны ажилтанд тооцох хариуцлагын асуудлыг бүрэн зохицуул эсвэл бүүр байхгүй байсан нь дээр. Тэртээ тэргүй төрийн байгууллага бүрд Хүний нөөцийн хэлтэс байгаа. Тэд нар нь шийдэж байна биз. Хэрэв замын цагдаа /төрийн албан хаагч/-д ирсэн гомдлын тоо тэд хүрвэл ажлаас нь чөлөөлнө гэсэн чанга хариуцлагын тогтолцоо хэрэгтэй байна. Нэг орсон бол төрийн алба шиг найдвартай юм байхгүй гэдэг энэ ойлголтыг үгүй хийх хэрэгтэй. Одоо энэ төрийн албан хаагчдын бардам энэ зан араншин хувийн секторт орвол яаж өөрчлөгдөх бол? /инээв/
УБ-д явж байгаа автомашинуудын дугаарын давхардал тоогоо алдаж нүдэн дээр ил болсон байна. Хуулиар төрийн албан хаагч буюу Авто тээврийн газрын албан хаагчид хэрхэн тоглож байгааг эндээс бэлэхнээ харж болно 0010 УБД, 0012УНО, 0406 УБҮ, 0001УБА, 0055, 0050 гэсэн дугаар дээр тус бүрд доод тал нь 2 машин байна. Энэ зөвхөн миний ажигласан л дугаарууд. УБҮ дугаар зөвхөн төрийн үйлчилгээний машинуудад зориулсан дугаар. Хэрэв тийм бол төр машины ченж, цуглуулагч хийдэг болж. Худалч хүнд УБҮ дугааргүй машин энэ хотод чинь алга.
Энэ бүх завхралдаа хариуцлага тооцдог байвал яасан юм бэ? Үүний цаана бүгд мөнгө яригддаг. Тиймээс замаас тэрбумтан төрөх боломжтой.
No comments:
Post a Comment