Орчлонд хавар ирэх цагт
нь хө
Оргил хангай нь цэцэглэнээ
найз минь
Хангайн цэцэгсийн
цэцэглэхийг харахаараа
Хайрын сэтгэл уярнаа анд
минь
Ээжийн хоёр хүү шиг ижилсээд
Эвийн түшигтэй анд минь дээ хө
Дэлхийд хавар ирэх цагт
нь хө
Дэлгэр хангай цэцэглэнээ
найз минь
Дэнжийн цэцэгсийг
ганхахыг харахаараа
Дэврүүн сэтгэл баяснаа
анд минь
Ээжийн хоёр хүү шиг ижилсээд
Эвийн түшигтэй анд минь дээ хө
Хорвоод хавар ирэх цагт нь хө
Хөвчийн хангай
цэцэглэнээ найз минь
Хослон алаглах цэцэгсийг
харахаараа
Хайрын өр нимгэрч
залуужнаа анд минь
Ээжийн хоёр хүү шиг ижилсээд
Эвийн түшигтэй анд минь дээ хө
No comments:
Post a Comment