Та хувьцаа худалдан авснаар тухайн компанийн хувь нийлүүлэгч болж, үйл ажиллагаагаа тѳлѳвлѳхѳд оролцох, саналаа хэлэх эрхтэй болно. Нэг ширхэг хувьцаатай байсан ч энэ эрхийг эдэлнэ. Мѳн олсон ашиг орлогоос нь ногдол ашгааавахэрхтэй. Биржийн арилжаанд та шууд оролцохгүй. Заавал ямар нэгэн брокер дилерийн компаниар зуучлуулан оролцоно. Брокер гэдэг нь танд зуучлан, хувьцааг худалдах, худалдан авах захиалгыг биелүүлэх мэргэжлийн хүмүүс. Та арилжаанд оролцохдоо брокер, дилерийн компани дээр бичиг баримт, цээж зурагтай очиж данс нээлгэнэ. Дараа нь ямар үнэт цаас авах захиалгаа брокертѳгнѳ. Ингэснээр таны . захиалгыг авсан брокердилерууд хѳрѳнгийн бирждээр явагддаг арилжаанд оролцож,таны захиалгыг авна. Та үнэт цаас худалдан авахдаа дансандаа заавал мѳнгѳтэй байх хэрэггэй. Ингэснээр арилжаа явагдаж, таны данснаас мѳнгѳ гарч, оронд нь худалдан авахыг хүссэн үнэт цаас таны дансанд орох болно. Хэрвээ зарах бол мѳн л брокертоо захиална.
Эх сурвалж: Зууны мэдээ
No comments:
Post a Comment