2011-01-05

Юутай ч эх орон минь чамайг байгаа нүгэл, буянтай чинь хамт хайрлая

Ойрын үед ямааны мах гарч байгаа талаар тв-үүдээр гараад байгаа. Үүнийг би харин их гүрний бодлого гэдэг эх гүрний л бодлого байдаг юм байна гэж ойлгож байна. Дэлхийн ноолуурын түүхий эдийн зах зээлийн 70%-ыг хятад хангадаг. Монгол 12сая тоо ямаатай байхдаа 20%-ыг нь хангадаг байсан. Саяхан Монгол 30% хүртэл хангах нөөц боломжтой болсон хэдий ч зуд турхан, мөн ямааны мах гаргаж байгаа эл хэрэг зэргээс ямааны тоо толгойг цөөлж эдийн засаг дах өөрийн байр сууриа авч үлдэх гэсэн их гүрний бодлого цаана нь мөн байх шиг. 30%-ыг хангаж байх үедээ 20сая орчим ямаатай байсан одоо харин БСШУЯ-ны сайд Ё.Отгонбаярын твитердсэнээр 13сая байгаа. Ер нь ямаа Монголоос татна гэдэг нь давхар зорилготой байж болох юм. Жишээ нь хятадууд сэрүүн чанарын мах идэж хэрэглэдэг. Түүнээсээ ч их тэжээл авдаг юм шиг байгаан хөөрхий. Харин Монголчуудын хувьд энэ байдал эсрэгээрээ. Энэ давхар зорилго нь хоол хүнсээ ч хангана, эдийн засаг дахь өөрсдийн байр сууриа ч хадгалах юм. Бас дээрээс нь дараа хоосон мөлжөөд яахав бас бүүр мирээд хаячиж чадахгүй байх шиг байгаа юмаа. Гол зогоох төдий бариад эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй байх бодлоготой. Тэрэн дээр худлаа, үнэн хөөрхөн улс төр тоглочноо. Нээх их юм хийж бүтээж байгаа амьтад. Энэ бүхний эцэст Монгол хаашаа явна вэ? Бодлого хэний гарт байна вэ? Хэн хэрэгжүүлж байна вэ? Одоо хүртэл хийж байгаа ажлынхаа чиг үүрэг, хариуцах хариуцлагаа мэдэхгүй төрийн байгууллага, түүний албан хаагчид байгаа юм биш биз. Бодлого боловсруулна гэдэг номноос компьютер дээр шивээд ир гэдэг асуудал биш. За за баахан том баачлаа. Тэхдээ зарим сайжирч байгаа, дээшилж дэвшиж учраа олж байгаа байдал зөндөөн байгаа. Юутай ч эх орон минь чамайг байгаа нүгэл, буянтай чинь хамт хайрлая.

МОНГОЛ ОРОН МАНДАН БАДРАГ

No comments: