2010-09-20

Шүлэг

Навчисаа нємєрсєн модод шиг зуу зуун бvсгvй
Намар намрын гуниг тээн цонхон дээрээ зогсож байгаа
Над шиг залуус мянга мянгаараа хайр євєртлєєд
Намар дууссан гэж шивнэсээр очиж яваа

Хоног хугацаа єнгєрсєєр хавар ахиад л ирнэ
Хонгор минь битгий гунигла чи дахиад л дурлана
Яг минийх шиг дурлал сая саяараа ирж явахад
Яах нь вэ намайг, цонхон дээрээ хvлээх хэрэггvй...



Чамайг хvлээсэн єдєр жихvvн байсан ч би даараагvй
Чамайг ирэхгvйг мэдсэн хирнээ л би хvлээсэн
Цаг цагаар єнгєрєх амьдралыг vнэтэйг мэдсэн ч би харамсаагvй
Зєвхєн чамд л хайртай болохоор би хvлээсэн

Уулзаж байх vедээ ярих юмгvй хэцvv байсан ч уулзахыг би хvсдэг
Улаахан уруулыг чинь амталсан хирнээ vнсэхийг би хvсдэг
Хааяа нэг тааралдахаараа ичингvйрч байсан ч харахыг би хvсдэг
Хайрын сэтгэлийг минь тоохгvй гэдгийг чинь мэдсэн хирнээ л би хvлээсэн,



Хаа нэгтэйгээс авсан Анхаагийн шүлэг. 

No comments: