2010-09-17

Бичихээс

       Хүн нийгмээс авах ёстой юмаа авах ёстой. Тэр нь буруу биш зөв. Үнэхээр чадаж байгаа юманд хамаа алга. Төр гэдэг доодсуудын шүүсийг сороод дээдсүүдэд бэлдэж өгдөг арга хэрэгсэл биш. Монголын төр доодсууд руу биш дунд үеийнхэн рүү илүү анхаарлаа хандуулсан байгаасай гэж хүсэж байна. Юу гэсэн үг вэ гэвэл нийгмийг хаашаа явахыг шийдэж чадах боломж дунд давхаргынханд байдаг. Төр нь мөн ирээдүйг харсан эх оронч, чадварлаг, нигүүлсэнгүй, хувийн ашиг сонирхол багатай хүмүүсээр эгнээгээ нэгтгэсэн хогийн сав байгаасай. Тэд дунд давхаргынханы нийгэмд эзлэх байр суурийг дээшлүүлэх, үйл ажиллагааг нь дэмжих мөн доод давхаргынханыг дунд давхарга луу ойртуулах /бид нар шинэ юм хийгээд байгаа улс биш, бид нар ихэнхийг нь давтаж хийгээд байгаа улсууд шүү. Давтаж хийгээд ч нэмэр алга. Яагаад түүхээ ойлгохгүй байх шиг байна / тэднийг дунд давхарга луу оруулж байр суурийг бэхжүүлэх үүрэг гүйцэтгэх ёстой. Харин тэр яаж гэдгийг тэнгэрийн амьтад өөрсдөө мэдэх байх. Миний бодлоор ялгавартай татварын бодлого хэрэгтэй. Их олдог нь ихийг нь, бага нь бага төлдөг.                  
    Эсрэгээр талаас энэ нийгмийн доод давхаргынхан гээд байгаа хүмүүс өөрсдөө мөн тэмцэлтэй байх ёстой. Хүзүү бол хүн, адгуус хоёрыг ялгаж өгдөг ялгаа.  Хүн юм бол тэд хэн нэгний өмнөөс амьдраагүй гэдгээ мэдэх ёстой, адгуус бол түүнийгээ мэдэхгүй байж болох юм. Магадгүй зүрхэнд чинь гал байхгүй бол гал асааж өгөх хэн нэгнийг хайгаарай.
  Би "Эвтэй байхдаа хүчтэй" гэдгийг ойлгохдоо бие биенийгээ ойлгож хийж байгаа үйл ажиллагааг нь хүлээн зөвшөөрч, бүүр болохгүй бүтэхгүй байгаа юмыг хэлж болохгүй чаралж, зулын гол болж, өлсгөлөн зарлах, төр нь бас бүдүүн бөгсөө гаргахгүйгээр төрийн апратаа зөв голдиролын дагуу явуулах ёстой. Ёстой гэдгийн учир: Нэг хүн нэг хүнд ажлын байраа өгөхдөө миний энэ ажлын байраа өгөх гэж байгаа хүн бол их зүйлийг хийж чадна. Тэгэхийн тулд тэр хэмжээний эрх мэдэлтэй байх ёстой гэж хэлсэн. Ийм эрх мэдэл авсан ч зарим зүйл дээр энэ төрийн үйл ажиллагааг зүйрлэвэл муми. Мумид хүч чадал байдаг, төрд ч мөн хүч чадал байна. Муми сэрвэл бүх зүйлийг өөрчилж чадах хүч чадалтай байдаг шүү дээ. Монголын төр тэгж чадах болов уу.
   Энд хувийн ашиг сонирхол л байна. Хувийн компани чинь баяжаад болчлоо шдээ. Гахаж цаддагүй юм уу. Хамаатан садан чинь баяжаад туйлдаа хүрлээ шдээ. Ланд 200-ийн чинь хажууд зүрхэн дэх галыг нь таслаад авсан өмнө цаг, галыг нь өөрөөр нь мөхүүлж байгаа одоо үе, машинаас чинь шүлс ч болтугай долоох гээд хүлээгээд сууна гэдгээ мэдэхгүй ирээдүй явж байна шүү дээ.
   Нийгэмд болохгүй бүтэхгүй юм байлгүй л яахав. Танилгүй бол ажил нь явдаггүй ийм голдрилд оруулсан өмнө цагийн арга барил хэзээ ардчилалын арга барил руугаа орох вэ? Бид нарт ч гэсэн асуудал байгаа. Мэднээ. Бид мэдлэггүй, мэдээлэлгүй байгаа. Та нарын үдийн цайн дээрээ ярьдаг жижиг бизнесийг чадах нэгэнд нь /шудрага байдлаар Жишээ нь: шудрага дуудлага худалдаа хэлбэрээр/ хэлээд боломжийг нь хангаад өгвөл хийж л таараа. Бид та нартай ойр биш байгаагаар буруутах ёсгүй шүү дээ. Төрөөс олгож байгаа бүхий л боломжийг иргэн бүр тэгш хувааж авах ёстой. ГАНЦ ТА НАР БИШ. 

No comments: