2007-12-09

How to save your computer from Flash disk's Virus

Сүүлийн үед USB flash дискээр вирус дамжих нь их болсон. Үүнд Windows үйлдлийн системийн Автоматаар нээх (Autorun) үйлдэл нь вирус дамжих нэгэн гүүр болдог юм. Вирус нь дискний автоматаар ажиллах файлд өөрийн халдварласан файлыг оруулж өгснөөр дараагийн компьютерт дискийг залгангуут автоматаар вирус хуулагддаг байна.
Харин үүнээс хамгаалах арга бол автоматаар ажиллах үйлдлийг хаах арга юм. Хэрхэн хаах вэ.Та Windows TweakUI гэсэн программтай бол түүнийгээ ашиглан хэрхэн хялбархан хааж болох талаар танилцуулъя.
Windows TweakUI багаж нь Microsoft company-н PowerToys for Windows багажийн нэг юм.Хэрэв таньд байвал My Computer ->Autoplay->Drives руу орж бүх дискнүүдийн урд чагтыг болиулаад Apply товч дараарай.Эсвэл My Computer ->Autoplay->Types руу орж чагтуудыг болиулаад Apply дарж болно.Ингээд л боллоо. Та TweakUI багажийг ашиглан өөр нэлээд олон янзын тохиргоонуудыг хийж болно.
Хэрвээ танд энэ программ байхгүй бол өөр нэг арга бий.Энэ арга нь gpedit ашиглах арга юм. Start -> Run... (Windows logo+R) нээгээд gpedit.msc гэж бичихэд Group Policy гэсэн цонх нээгдэнэ. Энэ цонхонд User Configurarion -> Administrative Templates -> System дотроос Turn Off Autoplay гэдгийг олоод нээж тохиргоог enable болгож сонгоод OK дарж болно.

1 comment:

Anonymous said...

Heya just wanted to give you a quick heads up and let
you know a few of the images aren't loading properly. I'm not sure why but I think its a linking
issue. I've tried it in two different internet browsers and both show the same outcome.
Feel free to surf my web site ... my article submitter