Монголчууд бид заавал шахаж шаардуулж байж ажлаа сайн хийдгийг одоогийн төрийн нүсэр бүтцээс харж болно. Иргэдээс ирүүлсэн хоёр Монгол залуу зочид буудалд байрласан Суруга Монгол компанийн захирал Япон эрд мансууруулах өвс авчирч өгсөн талаархи мэдээллийн мөрөөр Цагдаагийн байгууллага гэнэтийн шалгалт хийн уг үйлдлийг илрүүлжээ.
Ер нь миний ажигласнаар хэргийг илрүүлсэн талаар сонин хэвлэлээр гардаг ч үүний үр дүнд хэн нь, хэрхэн шийтгүүлснийг мэдээллэдэггүй тогтолцоо манайд бий. Энэ мэтчилэн олон хэргийг Цагдаагийн байгууллага илрүүлээд дараагийн шатанд шилжүүлдэг ч дараагийн шүүхийн шатанд хэргүүд замхарч сураггүй алга болдог. Тухайн хэрэг хэрхэн шийдэгдсэн талаар мэдээлэл байдаггүй. Тэгвэл шүүх тогтолцоог сайн ажиллуулахын тулд заавал шахаж шаарддаг бас нэг төрийн байгууллага байгуулах шаардлагатай юу. Ямар учиртай юм бэ. Тэгэхгүй бол хэргийг замхруулж, мөнгөтэй нэгэнд төрийн төмөр нүүрийг зөөлчилдөг байдал тасрахгүй нь бололтой.
Европт төрийн албан хаагчаар хийх ёсгүй ажлыг хийлгүүлэхийн тулд, харин Монголд төрийн албан хаагчид хийх ёстой ажлыг нь хийлгүүлэхийн тулд авлига өгдөг гэсэн яриа гараад амжсан. Энэ байдал манай төрийн байгууллагын бүх шатанд их, бага хэмжээгээр бий. Эрхэм Төрийн албан хаагчдаа нэн ялангуяа шүүх засаглалын төлөөлөгчдөө энэ байдлаа таслан зогсоож өргөсөн тангарагтаа үнэнч байж, эх орон газар шороо, хойч үедээ үлдээх ирээдүйн төлөө ҮНЭНЧЭЭР зүтгэж амь нэгтэй ажиллацгаая.
Төрийн албан хаагч хүн төвшин ёс суртахуунтай байх ёстой
No comments:
Post a Comment