Агаар шүүгч нь автомашины амьсгал гэсэн үг. Автомашины хөдөлгүүр лүү орж байгаа бүх төрлийн агууламжтай агаарыг шүүн оруулдаг шүүлтүүр юм.
Агууламж гэдэгт элс, шороо, чийгшилт, утаа, хөө тортог зэрэг багтана. Улаанбаатарт өвлийн цагт маш их агаарын бохирдолттой байдаг учраас агаар шүүгч амархан бохирддог. Агаар шүүгчийг тодорхой хугацаанд сольж хэвших нь хөдөлгүүрийн хэвийн ажиллагаанд чухал нөлөөтэй. Агаар шүүгч ойролцоогоор 6000, 7000 төгрөг ба түүнээс дээш үнэтэй байдаг. Мотор, кропны тосоо солиулахдаа агаар шүүгчээ хамт сольж байвал зүгээр. Мотор кропны тосыг 5000км тутам солих ёстой байдаг.
Агаар шүүгчээр шүүгдсэн агаар цааш хөдөлгүүрт очин хөдөлгүүрийн хэвийн ажиллагаанд оролцон, оролцох явцдаа агаар хэр бохир байгаагаас хамааран хөдөлгүүрийн ажиллагаанд өөрчлөлт оруулдаг.
Агаар шүүгч муудсанаар бензин зарцуулалт ихсэх, яндангаас утаа хаях, паарны үлээлт муудах, тоос шороогоор үлээх, доголдож хүчгүй болох зэрэг сөрөг нөлөөлөл илэрдэг. Эдгээр нөлөөлөл нь автомашины хөдөлгүүрийн эд ангид өөрчлөлт орсон байна гэдгийг харуулдаг. Тиймээс та автомашиндаа сөрөг нөлөөлөл гарч эхлэхээс нь өмнө автомашиныхаа агаар шүүгч болон мотор кропны тосыг цаг тухайд нь сольж хэвшээрэй.
No comments:
Post a Comment