Дарханд байдаг найз маань өнөөдөр утсаар
ярьж нутгийн сонин дуулгав. Тэрээр ярихдаа Өлзийт суманд Ах дүү хоёр жоншны
ордтой уул байдаг гэнээ. Одоогоор тэр хоёр 90 жилийн жоншны нөөцтэй гэж
судлаачид тогтоосон бол түүнийг эзэмшигчид нь 30 жилийн дотор импортлож
дуусгахаар сэтгэл шулуудан ажиллаж байгаа гэнэ. Дүү уул нь дуусаж ах уул руу нь
орсон энэ талаар ам дуугарсан хүнийг сая төгрөг, бага сага бэлэг сэлтээр амыг
нь тагладаг бололтой.
Манай улс хэдэн нисдэг тэрэг, галт тэрэгний толгой
авахаараа улс даяараа шахуу хэлэлцэж байж авдаг нь нууц биш. Тэгтэл энэ ордыг
эзэмшдэг Цолмон гэдэг нөхөр 1000ширхэг вагоны толгойг ОХУ-аас оруулж ирэхээр
захиалчихсан, орж ирэхэд бэлэн. Харин үндсэн төмөр замаар явуулах зөвшөөрөл авч
чадаагүйн улмаас авч чадахгүй байгаа. 3000ширхэг чиргүүлийг БНХАУ-аас оруулж
ирэн үйл ажиллагаагаа явуулдаг гэнэ. Харин галт тэрэгний замын хувьд үндсэн
төмөр замаар явахыг Монгол талаас зөвшөөрсөн ч Оросын талаас зөвшөөрөхгүй байгаа
гэнэ. Өлзийт гэдэг газраа бол аль хэдий нь төмөр замаа бариад замд тээгэлсэн
айлуудад 30, 30сая төгрөг өгөөд замаасаа зайлуулсан сурагтай. Энэ мэтчилэн
Монгол улсаас баян хүмүүс Монгол улсад амьдардгын байна. Ингээд бодохоор
Монголын эдийн засаг үнэхээр жижигхэн юм байна. Хэн гэдгийг нь дурдсангүй
тэхдээ тэр хүн Монгол банхар.
No comments:
Post a Comment