Энэ төрлийн сурталчилгааны хэлбэр Монголд орж ирээд багагүй хугацаа өнгөрчээ. Digital Signage-ийн үйл ажиллагаа явуулдаг миний мэдэх 2 компани байдаг. Үүнд: novomax, broadband. Яг юу хийдэг вэ гэхээр орчин үеийн дэвшилтэт технологи ашиглаж хүмүүст мэдээлэл түгээх явдал юм. Энэ салбарт ажиллаж байсныхаа хувьд одоогоор компанийн танилцуулга, мөн шинэ бүтээгдэхүүний танилцуулга видео реклам зэргийг явуулдаг хэмжээнд л байна. Үүнийг өргөн цар хүрээтэй мэдээллийг салбар бүрт гаргаж түгээх мөн нурших шаардлагагүй чамин сурталчилгааны хэлбэр болгож ашиглах боломж бий. Хаа сайгүй байршуулж, хэрэгтэй газар нь хэрэгтэй мэдээллийг түгээх. Жишээ нь: хоолны газар зөв хооллолт мөн, байгаа хоолны талаархи мэдээлэл гарах, хоолны сонголтонд нь туслах, сургуулиуд дээр рекламны хажуугаар хичээлийн хуваарь, тухай өдөр нь болох арга хэмжээний талаар мэдээлэл гаргах, дэлгүүрүүдэд хямдралын талаар эсвэл бүтээгдэхүүний танилцуулга зэрэг маш өргөн цар хүрээтэйгээр, динамик байдлаар ажиллан хүмүүст хүртээлтэй байх нь зөв юм. Монголд харин энэ төрлийн сурталчилгааны хэрэгслийг ойлгодог хувийн хэвшлийнхэн бага байгаа байхаа. Уул нь компани болгон ийм төрлийн зүйлтэй байх хэрэгтэй. Зарим банкуудын хувьд үүнийг ажлын байран дээрээ компанийнхаа сурталчилгаагаа тавих хэлбэрээр шийдсэн байдаг. Одоо энэ талын хэрэгцээг мэдэрч хөрөнгө гаргаж ажиллах хэрэгтэй юм шиг санагддаг. Тэхдээ бодит мэдээлэл буюу real time information-ийг /Статистик мэдээлэл, ханшын мэдээ, бараа бүтээгдэхүүн /гаргаж байвал илүү амьд болно. Гол онцлог нь нуршсан биш байдгаараа онцлог.
4 comments:
Hello,
Very good site you have created. I enjoyed reading this posting. Digital Signage is also known as Narrow casting or Narrow cast system. Actually the term Narrow-cast Networks is admired in Europe but in North America it is more often than not called digital signage software. Thanks for this new post.
I see. Thanks for your comment and information. Before i never heard about narrow cast system. Bookmarked your website and blog. I'll be connectivity.
http://digital-signage1.blogspot.com/
http://www.allsee-tech.com/
Харин одоо энэ төрлийн байгууллагууд Social media-г үйл ажиллагаандаа ашиглах цаг нь болжээ. Саяхан Google Video Youtube-д зайгаа тавьж өгсөн. үүний нэгэн адилаар дагнасан, давуу эрхээ олж авсан сайтуудыг үйл ажиллагаандаа ашиглах нь илүү үр дүнтэй.
Монголд яг энэ төрлийн Digital signage, Narrow cast system-ийн үйл ажиллагаа явуулдаг миний мэдэх 2 компани байдаг. Novomax, Broadband гэсэн. Хувийн аж ахуй нэгж байгууллагууд энэ төрлийн сурталчилгааны хэлбэрийг ашиглан удаан хугацаагаар хамтран ажиллах нь илүү үр дүнтэй юм шиг санагддаг. Narrow casting нь телевиз, сонин шиг нэг удаа сурталчлаад өнгөрөх биш тухайн брендийг хүнд хоногшуулах, ой тойнд оруулдаг давуу талтай.
Post a Comment