Эрхэм хүндэт сэтгүүлчдээ, Эрхэм хүндэт тархи угаагчдаа аливаа юманд мэргэжлийн үүндээс хандаачээ. Оролт-> боловсруулалт -> гаралт ийм дарааллаар юм аа хийгээчээ. Яагаад орсон болгон гараад байгаа юм бэ? Жаахан боловсруулалт хийлдээ. Та нарын наад буруу бичсэн үгнүүдийг зөв бичгийн дүрмээ бүрэн судалж дуусаагүй үр хойч маань уншиж байна. Яагаад ийм хариуцлагагүй юманд хандаад байгаа юм бэ? Буруу бичдэг бичгийн соёлгүй байж сэтгүүлч гэж хэлж явах хэрэг байна уу? Мэдлэгээ далай шиг өргөн, шалбааг шиг өндөртэй битгий байлгаач. Шалбааг шиг өргөнтэй далай шиг гүн мэдлэгтэй байгаач. Надад ч гэсэн асуудал бий тэгэхдээ сэтгүүлч та нар чинь хүмүүсийн тархитай шууд харьцдаг улсууд. Та нарын ярьсаныг ойлгох чадвартай нэгэн байна, чадахгүй шууд хүлээж аваад тэнэг зүйл хийх улсууд зөндөөн байна. За баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье. Үр хойчоо бодоорой. Цэцэрлэгт нь өглөө бүр хүргэж өгдөг хөөрхөн хүүхдээ, дүүгээ, охиноо, хөвүүнээ бодоорой. Та нарын үзэгнээс гарсан бэхэн зураас, үр хойчийн чинь ариун тархинд үлгэр болж очдог гэдгийг санаарай.
No comments:
Post a Comment