2010-01-25

World Crying... [Updated]

Шинэ жилийн мэндээс хойш пост хийлгүй 25 хоножээ. Шинэ жилийн эхэн сар дуусаагүй байхад жаахан дэмий юм бичих гэсэн юм. Аймар мундагтаа биш, дотор минь байгаад байгаа хашгираад ч уйлж унжаад ч хүн сонсохгүй хий хоосон шаналалаа бусадтай хуваалцахын тулд бичиж байна.

Мал хариулаад шимийг хүртэж явахад Дэлхий инээж байсан.
Онгон шүтээн болсон газар нутгаа хайрлаж хамгаалж явахад Дэлхий инээж байсан.
Ном соёл эрдэм боловсролыг шимтэн сонирхож явахад Дэлхий инээж байсан.
Газар нутгаа сэндийчлэн ухаж төнхөхөд Дэлхий уйлж байна. 
Олз бүрийн хойноос хөөхөд Дэлхий уйлж байна.
Луйвар хээл хахуульд идэгдэхэд Дэлхий уйлж байна. 

Эх нь хүүгээ дулаацуулж байна гэж бодоод хайрлаад байж байхад хүү нь доороос нь могой болсон ээжийг бүхлээр нь залгихаар идэж байдаг үр шиг эх дэлхийнхээ эх хэвлий эрдэс баялаг руу шунаж бид нарын эхийн эх болсон эх дэлхийгээ сүйрлийн эрмэгт аваачаад байгаа юм биш биз? Ингэж дураараа загнан шунан байхад чинь нэг мэдэхэд цаг хугацаа өнгөрөн дээр жилүүдэд бид нар чинь усаа крантнаасаа гойжуулаад ууж байсан дураараа улсууд шүү гэж бодох цаг ирэх вэ дээ. Шүршүүрт ороод гэж ярихад гайхдаг хүмүүс болчих вий дээ. Шүдээ усаар биш шүлсээрээ зайлж угаадаг болчих вий дээ. Үр хүүхэд чинь бид нарын усыг үгүй хийсэн гээд та биднийг алах гээд дайраад ирэх цаг ирэх вий дээ. Май энэ алтаа ав ус эргүүлж өг гээд алтаараа дараад алчих цаг ирэх вий дээ. Үлдээгээгүй усны чинь оронд цусыг чинь сорох гээд ирэх цаг ирэх вий дээ. Хүүхдийнхээ хөл, гарны ясыг алт мөнгөний төлөө биш усны төлөө өгөх гээд тушаах гээд оочирлодог кассын системд шилжих вий дээ. НОВШНУУДАА, НААДАХАА ЗОГСОО. ЭХ ОРОН, БАЯН БАЙГАЛИЙГ МИНЬ ТАЙВАН БАЙЛГАЖ, ЭЦЭГ ӨВГӨДИЙН МИНЬ ОНГОН БАЙГАЛИЙГ ЗҮГЭЭР ОРХИОД ӨГ. ТА НАРТАЙ НАРГҮЙ, ТЭР АЛТТАЙ, АЛТГҮЙ БОЛООД ИРСЭН БАЙГАЛЬ, АРД ТҮМЭН. АРД ТҮМНИЙГ ЯДУУ БАЙЛГАЖ, ӨӨРСДӨӨР НЬ БӨГСИЙН УХУУЛЖ БАЙГАА ЛАЛРУУДЫГ ҮНЭН ЗҮРХ, БИЕ СЭТГЭЛЭЭСЭЭ ҮЗЭН ЯДАЖ БАЙНА. ТА НАРААС ҮР ХҮҮХДҮҮД ЧИНЬ ҮХЭЛ ГУЙГААД ИРЭХ ЦАГ ИРНЭЭ. 

4 comments:

Manlai said...

Yostoi goyo helsen.harin tiin.pizdaa bur uur hureed bgan

tsolbayar said...

Энэ газар хөдлөнө гээл яриад байгаа. Ямар нэгэн өөрчлөлтийг хүний хийж байгаа үйлдлээс болж гараад байгаа байх лдаа. Гэхдээ дэлхийн цаг хугацаа бидний амьдралын хугацаанаас хэд дахин илүү шүү дээ. Хэдэн сая жил л гэж ярьдаг биз дээ?

Anonymous said...

gol gorhind hog hayh ni baaj sheehees iluu tseverhen gej hardag hunii ene biologios hari uhamsart l buh uchir bii. Naturalnii surlen ovoohoigoo golood tsement zuurch ordon bosgodog, zovhon ongo uzemj tav tuhaa boddog ene l uhamsart uchir ni bii. Uuniig gehdee oorchilj chadahguishd, chadaj bga yumand arga baihgui gedeg bizde? Nasaaraa ireeduidee sanaa zovj gants oldson amidraldaa taavaaraa baihaas tatgalzah hun ene horvood chine bainu? Ta ooroo ch gesn engineer hun. Ene chin hunii tav tuhiin toloo baigaliig sonoodog mergejil. Teglee geed shinjleh uhaaniig zemlehu? Buh yum holbootoi, heden deer suugaa shunahai nohdoos bolj delhii iim baidal hurcheed baigaa yum bish sh dee. Tedniig ustgalaa geed delhii avragdahu? Tedentei ijilhen humuus dahial garch irne... Bidnii bosgoson ene amidral niigem suljee bol bidnii avral, bidnii ami bogood bidnii allagiin tavtsan, garah garts ugaasaa baihgui. Hajuudaa baigaa ger bul naiz nohdoo hairlaad morooroo amidraad, bienee huurj mehlehgui hardal serdelgui shudarga chin unen baihad l hangalttai yum bishu?

tsolbayar said...

Энэ сэдвийн талаар их хүмүүс ярьдаг болсон байна лээ. Бас бичдэг болсон бид нар нэг зүйлийг харж байгаа орчин маань хаашаа яваад байгааг харж байгаа хүмүүс их болсон юм шиг санагдлаа. Харин одоо үүнийгээ нөгөө хэсэг бүлэг хүслийн боол болсон хүмүүстээ хэлж ойлгуулж үйлдлүүдээс нь бага ч гэсэн сайн зүйл гаргахын төлөө хүн бүрт энэ мессежийг хүргэцгээе.