2008-10-27

QuickSilver & Racketeer

Ёоох, мэдээ гарч байна. Түүгээр мөнгөн ус, авилгачдын талаар түүнтэй холбоотой бүхий л асуудлыг ярьж байна. Мөнгөн ус нь хүний генд, удамшилд нь хүртэл нөлөөлдөг хүчтэй бодис юм гэсэн. Тэгж яриал байгаа. Яагаад оруулж ирээд байгаа юм бол, магадгүй мөнгөний төлөө үр хүүхдээ энэ хүчирхийлэлд өртүүлэхэд бэлэн байгаа гаальчид үүний хариуг хэлэх байх. Мөнгөн ус гэдгийг нь мэдсээр байж мөнгөний төлөө тээвэрлэж, зарим нэг үйлсэд нь тусалж яваа элэг нэгт ахан дүүс маань үүний хариуг хэлэх байх. Аймар, аймар алтны уурхайтай мөнгө олдог ардаа хятад эзэнтэй, мөнгөний төлөө өөрийгөө худалдсан Монгол Захирал гэгддэг ах, эгч нар маань үүний хариуг хэлэх байх. Мөнгөний төлөө эх орныхоо газар шороог усаар биш, мөнгөн усаар цангааг нь тайлж яваа Тэнгэр заяат гэгдэх Монгол ахан дүүс маань үүний хариуг хэлэх байх. Та нар минь хурдан баяжаад эх орныхоо газар шороог, олон түмэнг тайван байлгаж өгөөч. Эсвэл улсын төсвөөс нэг мөсөн төсөвлөөд жил бүр хэдэн тэрбум төгрөг гээд нэг мөсөн өгдөг болоод эх орны минь газар шороог БУРХАН ИРЖ ГУЙХААС МИНЬ ӨМНӨ тайван байлгаач ХАЙРТ АВИЛГАЧ МОНГОЛ АХ ЭГЧ НАР МИНЬ.

3 comments:

Bagatur said...

Баян гэдгийг юу гэж ойлгодийн бол доо? Боолын гэрээн дээр дуусахдаа Зоригоо буудуулчаад тэгдийшдээ: Нэг сайхан голын эрэг дээр суунгаа айраг уух юмсан гэж.

huslen said...

Tsoloo yaamr eh oronch bn veee? Manai ulsad eh oronch hun uudluhgui bolchoodeeshuu nz meen!

tsolbayar said...

bajurko
хэхэ. Эх оронтой адилхан адилхан гэхэд өөдлөхгүй болтлоо адилхан болохгүй байхаа. Ам цангаад байхын жаахан айраг уумаар байхийн. /Боолын гэрээ ний төгсгөлийн хэсгээс /